
Бид гоц хүүхдүүд төрдөг гэж боддог. Гэвч тэд төрдөггүй харин хүмүүждэг байна.
Учир нь өнөөдрийн түүхийн эзэн хүү ердөө арван дөрөвхөн настай ч есөн хэлээр уншиж, бичиж чаддаг, дунд сургуулийн сурагч боловч ахлах сургуулийн хичээл үздэг. Түүгээр ч зогсохгүй Америкийн олон улсын математикийн олимпиадын шигшээд багтсан анхны Монгол хүүхэд.
ТАНИЛЦ энэ бол Эрдэм.
Зураг: Эрдэмийн Carnegie Hall-д тоглож байгаа
Түүгээр ч зогсохгүй тэрээр олон улсын чавхдаст болон даралтад хөгжмийн тэмцээнүүдээс 10 орчим медальтай.Олон улсын математикийн олимпиадын 2 алт, 1 мөнгөн медальтай. АНУ-д мужийнхаа Англи хэлний үсэглэлийн аваргаас 5 медальтай.Cаяхан болсон Моцартын нэрэмжит олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд хүртэл түрүүлсэн. Бүр гайхалтай нь юу гээч. Арван дөрөвхөн настай энэ залуу хөгжимчин алдарт Carnegie Hall-д 2 ч удаа уригдан тогложээ.
Гэхдээ энэ хүү угаасаа онцгой, магадгүй гоц авьяастай болохоор л ийм болсон гэж үү?
Яах вэ, магадгүй л юм.
Гэхдээ энэ бүх гайхалтай үр дүнгүүдийн ард байдаг нэгэн эмэгтэйг танилцуулъя.
Энэ бол Болороо.
Зураг: Болороо хүүтэйгээ
Тэрээр ЭЭЖ гэдэг дэлхийн хамгийн чухал мэргэжлийг хамгийн сайнаар хийж буй хүмүүсийн төлөөлөл. Болороо Эрдэмтэй ой 7 сартайгаас нь хойш өдийг болтол бүр нэг ч өдөр алгасалгүй хамтдаа ном уншиж байгаа. Түүний сурсан хэл бүрийг нэг бол хамт сурч эсвэл өөрөө сураад түүнд зааж өгдөг.
Хүүгээ өвөр дээрээ суулгаад хамтдаа төгөлдөр хуур тоглож, тэмцээнд явахад нь ажлаа зохицуулаад хамт явж, хамгийн гол нь хүүхдээ хайр халамж, дэмжлэгээр хэзээ ч дутаагаагүй. Түүний хувьд өөрийнхөө карьерт ахиц гаргахын хажуугаар хүүхэддээ өдөр бүр тогтмол цаг зарцуулах гэдэг хамгийн тэвчээр шалгасан зүйл байж. Гэсэн хэдий ч эдийн засгийн чиглэлээр доктор хамгаалж, мөн Америкийн топ 100 компаниудын нэгт ажиллаж байна.
Зураг: Болороогийн төгсөлтийн зураг
Тэднийг энэ удаа Монголчууддаа зориулж Ноорог онцолж буй боловч саяхан Америкийн NBC болон CNN гэх телевизүүд онцлоод амжжээ.
Зураг: NBC болон CNN онцолсон зураг
Тэгэхээр гоц хүүхэд гэж төрдөггүй харин гоц хүүхдийг өсгөдөг байх нь.
Энэхүү нийтлэлийг бичлэг хэлбэрээр үзэх бол ЭНД ДАРААРАЙ


