
Энэ залууг хүмүүс цэгцлэгч, МООД-ын залуу, зарим нь social дээр Улаанбаатарчуудын мөрөөдлийн хотын дарга гэж хэлэх нь ч бий. Харин та түүнийг хорин нэгхэн настай СӨХ-ийн дарга байсныг мэдэх үү?
Бидний хэлж заншсанаар МООД-ын Болд хамгийн анх 21 настайдаа ажлаа хийхгүй, хийж чадахгүй байгаа байрныхаа СӨХ-ны даргынхаа нөхцөл байдлыг хараад шаардлага тавьсан боловч үр дүнд хүрээгүй аж. Тэгээд л цэл залуухан программист мэргэжилтэй залуу оршин суугаа байрныхаа СӨХ-ны дарга болох шийдвэрийг гаргаж, хамгийн эхний ажлаараа байрны ойр орчим, орцны үүдэнд хаягдсан овоолоостой хогийг цэвэрлэжээ.
Зураг: Залуу СӨХ-ын дарга Болд
Б.Болд СӨХ-ын даргынхаа ажлыг амжилттай хийж хүрээлэн буй орчин, их хотынхоо асуудлуудтай тэмцэх тэмцлээ цаашид үргэлжлүүлж СӨХ-өөсөө хороо, хорооноосоо дүүргийн хэмжээнд хүртэл ажиллаж байжээ. Бүр болоогүй 30 хүрээгүй байхаасаа л бидний сайн мэдэх хэд хэдэн газрын маргаануудад оролцож хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг барилгын компаниудад алдахаас сэргийлж байж. Тэдний нэг нь бидний сайн мэдэх 120 мянгатын автобусны буудлын хажуугийн цэцэрлэгт хүрээлэн.
Б.БОЛД: “Ер нь бидний хүрээлэн буй орчин бол тэр чигтээ АСУУДАЛ, асуудалтайгаа эвлэрдэг биш, зугтаадаг биш харин тэмцэж бас шийдэж чаддаг улс л хөгждөг гэж боддог”
Харин одоо Б.Болд өөрийн чадварлаг багийнхны хамтаар Монголчуудад хотжилтын тухай, байгалиа хайрлах тухай, түгжрэлийг арилгах тухай, эерэг соёлын тухай Дэлхийн шилдэг туршлагуудаас суралцан жинхэнэ зөв МООД-уудыг түгээх аялалд эргэлт буцалтгүй гараад байна.
Зураг: Багийнхантайгаа авхуулсан
Та ч мөн түүний зөв зүйлийг МООД болгох их үйлсэд өөрийн чадах чинээгээрээ нэгдээрэй.
Иргэн бүр цэгцлэгч болж чадна.
Энэхүү нийтлэлийг бичлэг хэлбэрээр үзэх бол ЭНД ДАРААРАЙ


