
Тонни Старкийг мэдэхгүй хүн ховор. Харин Монгол Тонни Старкийг тэр бүр хүмүүс мэддэггүй.Тэр яг л iron man шиг робот гар бүтээдэг. Бид супер баатар гэхээр Marvel Cinematic Universe-ээс харсан супер баатруудыг төсөөлдөг бол харин энэ нийтлэлийг уншсаны дараа Г.Тулга гэдэг нэрийг сонсоод яг ижил зүйлийг төсөөлдөг болно гэдэгт итгэлтэй байна.
Г.Тулгын хувьд Орос, Украйн мөн Монголд боловсрол эзэмшиж мэргэжлийн электроникийн инженер болсон ба энэхүү эзэмшсэн боловсрол туршлагаа хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэхэд зарцуулдаг байна. Яаж вэ гэж үү?
Монголд ойролцоогоор 600 орчим нэг эсвэл хоёр гаргүй хүүхдүүд байдаг. Харин Г.Тулга болон түүний багийнхан энэ хүүхдүүдийг арай өөр, магадгүй арай COOL гартай болох боломжийг олгодог.
Эхэндээ програмчлалаас авхуулаад, 3D Printing, угсралт гэх мэт бүхэл процессыг 100 хувь Монголдоо хийдэг байсан учраас Тулгаа болон түүний багийнхан санасандаа хүрсэн шиг робот гар бүтээж чадсангүй. Хийж буй гар нь хэтэрхий механик байх, гарны эзэнд хангалттай тусалж чадахгүй байх үеүд ч байлаа. Энэ бүхнээс болж шантрах үеүд ч бишгүй.
Хамгийн гол нь бидний өдөр тутам хийдэг маш олон энгийн үйлдлийг мөрөөдөж амьдардаг бяцхан хүүхдүүдэд туслах чин хүсэл Г.Тулгад байсан учраас робот гараа зогсолтгүй хийсээр, хийсээр, хийсээр л байж. Ингэж шаргуу зүтгэлийн үр дүнд одоо Skywalker SEMBionics гарын 6 дахь хувилбар 8 өөр нарийн төвөгтэй үйлдлийг хийж чаддаг болж, цаашлаад бүр хүний булчингийн хөдөлгөөнийг маш сайн мэдэрдэг болж хөгжжээ. Ингэснээр олон зуун хүүхэд IRON MAN шиг төмөр гартай болоод зогсохгүй, төмөр гарынхаа тусламжтайгаар олон зүйлсийг хийж сурчээ.
Зураг: Хиймэл гартай хүүхдүүдийн зураг
Хэрвээ танд үнэхээр хийж бүтээх хүсэл, бусдад эерэг үр дүн авчрах зорилго байвал түүнийгээ битгий орхиорой. ЯГ Л IRON MAN шиг, яг л ТУЛГАА шиг.
Энэхүү нийтлэлийг бичлэг хэлбэрээр үзэх бол ЭНД ДАРААРАЙ


